“Монгол Улсад хүүхдийн дүрс оношилгооны чадавхийг сайжруулах үндэсний сургалт”-ыг ЭМЯ, НҮБ-ийн Хүүхдийн сан, ЭХЭМҮТ, Монголын радиологийн нийгэмлэг, Монголын хүүхдийн дүрс оношилгооны нийгэмлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Монгол-Японы сургалтын эмнэлэг, Интермед эмнэлэгүүдтэй хамтран 3 өдрийн онолын сургалт, 1 өдрийн дадлага сургалт хийж, 1 өдрийг Монгол улсад оношилгоо эмчилгээ хийлгэсэн ховор тохиолдлууд дээр гадаадын эксперт эмч нартай санал солилцсон сонирхолтой байдлаар амжилттай зохион байгууллаа. Уг сургалтыг зохион байгуулахад гар бие оролцсон бүх удирдлагууд болон НЭМСА-ны мэргэжилтэн Н. Намуун, ЭХЭМҮТ Радиологийн тасгийн хамт олон, Хүүхдийн дүрс оношилгоо судлалын суралцагч олгох эмч нартаа болон биднийг дэмжин хамтран ажилласан 21 аймгийн эмнэлэгийн удирдлагууд, сургалтанд маань цаг заваа зарцуулан ирж 5 өдрийн турш өөртөө үнэтэй хөрөнгө оруулалт хийсэн та бүхэндээ маш их баярлалаа.

 

shapeСэтгэгдэл үлдээх